Дэлгүүр, мини маркет
Бараа, үнэ, нөөц, касс, e-Barimt, төлбөр — өдөр тутмын худалдаанд хэрэгтэй бүхэн. Pilot энэ салбараас эхэлнэ.
Pilot
Бараа, үнэ, нөөц, харилцагч, касс, e-Barimt, төлбөр — Монголын жижиг, дунд бизнест зориулсан нэг платформ.
Бараа, үнэ, нөөц, харилцагчаа Gerege Nexus‑д нэг удаа бүртгээд касс, e-Barimt, төлбөрөө түүнтэй холбоно.
Бүх төлбөр PayGrid-ээр дамжина. Nexus картын дугаар, мөнгөн үлдэгдэл хадгалахгүй — зөвхөн төлбөрийн төлөвийг мэднэ.
Хатуу багц гэж байхгүй. Бизнес бүр модулиа өөрөө угсарч, дараа нь нэмж, хасна.
Модуль бүрийн өгөгдлийг Excel-ээр гаргаж авна. Хэн, хэзээ, юуг өөрчилсөн нь аудитын бүртгэлд үлдэнэ.
Бараа, ангилал, баркодоо нэг дор хөтөлнө. Салбар бүр өөрийн үнийн жагсаалттай, үнийн түүх хадгалагдана. Орлого, зарлага бүр бичигдэж, үлдэгдэл тэр даруй шинэчлэгдэнэ.
Худалдан авагч, нийлүүлэгчээ бүртгэнэ. Салбар бүрт кассын төхөөрөмжөө ононо. Ажилтан бүр зөвхөн өөрт олгосон эрхээр ажиллаж, касс дээр PIN кодоороо нэвтэрнэ.
Захиалга, буцаалт, ээлж, X ба Z тайлан. e-Barimt баримтыг автоматаар гаргаж, карт ба QPay-ийн төлбөрийг PayGrid-ээр хүлээн авна — удахгүй.
Pilot · 2026 оны 11-р сар
Анхны pilot Gerege-ийн бүлгийн компаниуд дээр эхэлнэ. Дараа нь бусад бизнесийг урина.
Gerege-ийн баг танай байгууллагыг үүсгэж, менежерийг урина.
Бараа, үнэ, үлдэгдлээ Excel файлаас нэг дор оруулна.
Кассын төхөөрөмжийг нэг удаагийн кодоор бүртгэж, ажилтнууд PIN кодоороо нэвтэрнэ.
Бэлэн мөнгө, QPay, картаар зарна. e-Barimt баримтыг автоматаар гаргана — удахгүй.
Pilot-д оролцох байгууллагууд Gerege Nexus-д эндээс нэвтэрнэ. Хэрэгтэй модулиа сонгоод бараагаа оруулахад л хангалттай.
НэвтрэхБараа, үнэ, нөөц, касс, e-Barimt, төлбөр — өдөр тутмын худалдаанд хэрэгтэй бүхэн. Pilot энэ салбараас эхэлнэ.
Pilot
Ширээ, гал тогоо, түүхий эдийн зарцуулалт, худалдан авалт, нэхэмжлэх — дараагийн шатуудад нэмэгдэнэ.
Дараагийн шатанд
| # | Модуль | Юу хийдэг | Төлөв |
|---|---|---|---|
| 01 | Байгууллага | Салбар, кассын төхөөрөмжийн оноолт | Бүтээгдсэн |
| 02 | Харилцагч | Худалдан авагч, нийлүүлэгч, холбоо барих мэдээлэл | Бүтээгдсэн |
| 03 | Бараа | Бараа, үйлчилгээ, ангилал, баркод | Бүтээгдсэн |
| 04 | Үнэ | Салбар бүрийн үнийн жагсаалт, үнийн түүх | Бүтээгдсэн |
| 05 | Нөөц | Орлого, зарлага, салбар бүрийн үлдэгдэл | Бүтээгдсэн |
| 06 | Борлуулалт ба касс | Захиалга, буцаалт, ээлж, X ба Z тайлан | Удахгүй |
| 07 | e-Barimt | Борлуулалтын баримтыг татварын системд бүртгэнэ | Удахгүй |
| 08 | Төлбөр | Карт ба QPay — PayGrid-ээр | Удахгүй |
| 09 | Sunmi касс | Интернэт тасарсан ч касс борлуулалтаа үргэлжлүүлнэ | Удахгүй |
Ажилтны эрх, PIN, Excel (XLSX)-ээр оруулах, гаргах, аудитын бүртгэл нь бүх модульд хамаарах платформын суурь — бүтээгдсэн.